ULAANBAATAR OPEN 2026
Тэмцээний удирдамж
Нэг. Зорилго
Монгол Улсад диск гольфийн спорт хөгжиж буйг олон улсын түвшинд сурталчлах, цаашид жил болгон дэлхийн сонирхогч, тамирчдыг эх орондоо хүлээн авах зорилготой нээлттэй тэмцээн бий болгоход үндсэн зорилго оршино.
Хоёр. Зохион байгуулагч
МОНГОЛЫН ДИСК ГОЛЬФ СОНИРХОГЧДЫН ХОЛБОО
Гурав. Тэмцээн явагдах төрөл
1. Stroke play форматаар явагдана.
2. Диск гольфийн ганцаарчилсан төрөл
Дөрөв. Тэмцээний цагийн хуваарь
Тэмцээн 2026 оны 07 сарын 31-ны өдөр, Баасан гараг, 10:00 - 17:00 цаг
Дадлага хийх албан ёсны нээлттэй өдөрлөг Монголын диск гольф сонирхогчдын холбооны дэргэдэх Түргэн клубын талбайд болно.
8 сарын 1-ны өдөр. Бямба гараг, 8:00 - 12:00 цаг.
1-р тойрог - Эхлэх цаг (тохируулж болно)
・ Цагийн эхлэх формат (бүлэгүүд 8-10 минутын зайтай 1-р Hole-оос эхэлнэ).
・ Тоглолч бүр эхлэхийн өмнө хуваарьт хугацаанаас 30 минутын өмнө тэмцээний төв байранд ирж бүртгүүлнэ үү.
Үдээс хойш. 14:00 - 19:00 цаг.
2-р тойрог - Эхлэх цаг (тохируулж болно)
・ Цагийн эхлэх формат (бүлэгүүд 8-10 минутын зайтай 1-р Hole-оос эхэлнэ).
・ Тоглолч бүр эхлэхийн өмнө хуваарьт хугацаанаас 30 минутын өмнө тэмцээний төв байранд ирж бүртгүүлнэ үү.
8 сарын 2-ны өдөр. Ням гараг. 8:00 - 17:00 цаг
3-р тойрог - Эхлэх цаг (тохируулж болно)
・ Цагийн эхлэх формат (бүлэгүүд 8-10 минутын зайтай 1-р Hole-оос эхэлнэ).
・ Тоглолч бүр эхлэхийн өмнө хуваарьт хугацаанаас 30 минутын өмнө тэмцээний төв байранд ирж бүртгүүлнэ үү.
Тав. Тэмцээний ангилал.
MPO, FPO, MA40, FA40, MA50, FA50, MA55, FA55, MA60, FA60, MA65, FA65, MA3, FA3, MJ18, FJ18, MJ15, FJ15.
RAH Хөх (үнэлгээ <970)
RAE Улаан (үнэлгээ <900)
Оролцогчдын тооноос хамааран зарим ангиллыг нэгтгэж болно. FA → MA3, MA50/60 → MA40+, Junior → MA3
Зургаа. Тэмцээний бүртгэл.
1. Тэмцээнд оролцох тамирчинг доорх холбоосоор бүртгэнэ.
2. Бүртгэлийн хураамжтай. Мэргэжлийн тамирчин 15$, Сонирхогчдын тамирчин 9$ ам доллар төлнө.
3. https://www.discgolfscene.com/tournament/Ulaanbaatar_open_2026
Долоо. Хувцас
1. Тамирчин биеийн тамирын хувцастай оролцоно.
Долоо. Хариуцлага
Тамирчид харилцан бие биенээ хүндэтгэж, шударга өрсөлдөнө. Харилцааны болоод, ёс зүйн зөрчил гаргасан тамирчинг тэмцээний дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх ба тэмцээнээс хөөх хүртэл арга хэмжээг авна. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг шүүгчээр дамжуулан тэмцээнийг зохион байгуулагчид болон МДГСХолбооны хороо шийдвэрлэнэ.
Найм. Тэмцээний шүүлт
Тэмцээнийг шүүгчид удирдан явуулах бөгөөд диск гольфийн үндсэн дүрмийн дагуу явагдана.
Ес. Тэмцээний журам
Тэмцээнд бүртгүүлсэн тамирчин оролцоно.
Нэг тоглолт 18 hole байна. 18 hole нь 1 тойрог (round) байна. Нийт 3 тойрог тоглоно.
1. Тоглолт өглөө 08.00 цагт эхлэх тул эхний тоглолт хийх тамирчид бэлэн байхыг анхаарна уу.
2. Нэг бүлэгт 4 тамирчин байна.
3. Тоглолт эхлэхэд эхний 4 тамирчин талбай дээр бэлэн байх бөгөөд 1 тамирчинг 3 минут хүлээх ба хоцорсон тохиолдолд шууд торгууль тооцно.