2026 он UDG SERIES
UDG SERIES
Улаанбаатар диск гольфын цуврал тэмцээний удирдамж
Нэг. Зорилго
Disc golf-ын спортыг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, нөхөрсөг, хамт олонч, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, цаашид Disc golf-ын мэргэжлийн тамирчин бэлтгэхэд үндсэн зорилго оршино.
Хоёр. Зохион байгуулагч
Монголын диск гольф сонирхогчдын холбоо
Гурав. Тэмцээн явагдах төрөл
Disc golf
Stroke play форматаар явагдана.
18-50 нас диск гольфын ганцаарчилсан төрөл (Оролцох хүнээс хамаарна)
Дөрөв. Тэмцээн болох сарууд
1.Тэмцээн 2026 оны 05, 06, 07, 08, 09, 10 саруудад Түргэн клубын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
2. UDG series 31- 40 хүртэлх эхний тоглолтын тэмцээн 2026 оны 5-р сарын 3-нээс эхлээд 7-р сарын 5-н хүртэл явагдана.
3. UDG series 41-50 хүртэлх тоглолт 2026 оны 8-р сарын 9-нээс 10-р сарын 11-н хүртэл болно.
Тав. Тэмцээний бүртгэл, шагнал
Техникийн зөвөлгөөн 2026 оны тухайн сарын тухайн өдрийн 10 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Түргэний аманд болно.
Тэмцээнд оролцох тамирчинг бүртгэнэ.
Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг. (Хэрэв тухайн өдөртөө төлөх бол тоглолт тус бүр 10,000 төгрөг.)
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиныг шалгаруулж, нэгдсэн дүнг ABT-ын эрэмбэлэх оноо, оролцооны оноог нэгтгэж гаргана.
Жилийн эцэст оноог нэгтгэж цом гардуулна.
Зургаа. Хувцас
1. Тамирчин биеийн тамирын хувцастай оролцоно.
Долоо. Хариуцлага
Тамирчид харилцан бие биенээ хүндэтгэж, шударга өрсөлдөнө. Харилцааны болоод, ёс зүйн зөрчил гаргасан тамирчинг тэмцээний дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх ба тэмцээнээс хөөх хүртэл арга хэмжээг авна. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг шүүгчээр дамжуулан тэмцээнийг зохион байгуулагчид болон МДГСХолбооны хороо шийдвэрлэнэ.
Найм. Тэмцээний шүүлт
Тэмцээнийг шүүгчид удирдан явуулах бөгөөд диск гольфийн үндсэн дүрмийн дагуу явагдана.
Ес. Тэмцээний журам
Тэмцээнд сонирхогч тамирчид оролцоно.
Тоглолтууд 18 hole нь 1 round байна. Цуврал тэмцээн нийт 20 round тоглоно. (Оролцох хүнээс хамааран шийдвэр гаргана.)
1. Тоглолт өглөө 11.00 цагт эхлэх тул эхний тоглолт хийх тамирчид бэлэн байхыг анхаарна уу.
2. Тоглолт эхлэхэд эхний 4 тамирчин талбай дээр бэлэн байх бөгөөд 1 тамирчинг 3 минут хүлээх ба хоцорсон тохиолдолд шууд хожигдсонд тооцно.
Жич: Шагналын сан 0,000,000 төгрөг.