Холбооны удирдлагын дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт Холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга ба нарийн бичгийн дарга нараас бүтсэн Ажлын алба Холбооны ажлыг удирдан зохион байгуулдаг.
Тэргүүн
Г.Сүхболд
Удирдах зөвлөлийн гишүүн
Тэргүүн дэд дарга
Монгол Улсын манлай уяач
Д.Баянбат
Ази тивийг хариуцсан захирал
Тайвань улсад суугаа төлөөлөгч
С.Болд-Эрдэнэ
2013 оноос эхлүүлэн Дискний спортоор хичээллэж эхэлсэн
2014 онд Монголын Фризбийн холбоог хамтран үүсгэн байгуулсан
Италийн дээд лигт тоглож байсан туршлагатай
Багш дасгалжуулагч
Т. Чинтүшиг
Удирдах зөвлөлийн гишүүн
Ц.Мөнхдэмбэрэл
Удирдах зөвлөлийн гишүүн
Б.Батбаяр
Монголын диск гольф сонирхогчдын холбоо
2023 оны 12 сард Монголын диск гольф сонирхогчдын холбоог Монгол Улсын Улсын бүртгэлийн газар бүртгүүлж, албан ёсоор байгуулсан.
Зорилго
Диск гольфын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, диск гольф сонирхогчдыг хичээллүүлэх, гишүүдийн дүрмээр баталгаажсан эрх, үүргийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гишүүдээ сургах, чадавхыг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний багш, дасгалжуулагч, тамирчид бэлтгэх, олон улсын тэмцээн, уралдаанд оролцох боломжийг хангахыг үндсэн зорилго болгоно.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Диск гольфын спортын нийтлэг дүрмийг удирдлага болгон, диск гольфын спортын үндсэн ёс зүйг баримтлах,
Гишүүддээ болон нийгэмд үйлчлэх,
Гишүүдийн эрх, ашгийг дээдлэх,
Ил тод нээлттэй,
Бусад холбоотой уулзалт тэмцээн уралдаан зохион байгуулах замаар хувь хүн, гишүүдийн диск гольфын ур чадварыг нэмэгдүүлэх, өөрсдийн авъяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжийг хангаж, гишүүдийн өмнө тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлж, гар бие оролцох, нийт иргэд, залуу үеийнхэнд байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл бодлыг төлөвшүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах,
Үйл ажиллагааныхаа чиглэлээр ижил төстэй гадаад, дотоодын байгууллагуудтай холбоо тогтоож, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах нөхцлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.