Гишүүнчлэл
Холбоо нь дүрэмд заасан гишүүдээс бүрдсэн, сайн дураар эвсэн нэгдсэн гишүүнчлэл бүхий байгууллага мөн.
Гишүүн нь холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүний хураамж төлснөөр элсэж болно. Гишүүний жилийн хураамж нэг удаа байна.
Гишүүдийн жилийн хураамжийг удирдах зөвлөл санал гаргаж гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
Холбоонд шинээр элсэх гишүүн холбооны гишүүний зөвлөмжтэй байна.
Гишүүн болсон хүн байгууллагын албан ёсны гишүүнээр тооцогдон, бүх гишүүдийн саналын эрхтэй болж, холбооны дүрэмд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Холбоо нь өөрийн үйл ажиллагааг сурталчлах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу аливаа сонирхогч иргэдэд нээлттэй, үйл ажилгаанд оролцох, хамтран ажиллана.
Гишүүний эрх
Холбооны гишүүд нь тэгш эрхтэйгээр холбооны үйл ажиллагаанд оролцох.
Холбооны аливаа албан тушаалд сонгогдох.
Холбооны талаарх санал, хүсэлтээ зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах.
Аливаа үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцох.
Санал, санаачилга гаргах, гадаад болон дотоодод зохион байгуулагдах төрөл бүрийн уралдаан тэмцээн, арга хэмжээнд давуу эрхтэйгээр хамрагдах.
Гишүүний үүрэг
Холбооны зорилго, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болсон тохиолдолд дүрэм, журам, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх.
Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
Гишүүн нь байгууллагын нэр хүнд, диск гольфын ёс зүйд сөргөөр нөлөөлөх, үл хүндэтгэсэн, ёс зүйгүй аливаа үйлдэл хийхийг хориглоно.
Энэ зүйлд заасан үүргээ үл биелүүлэн холбооны дүрэм, ёс зүйн журмыг 3 удаа ноцтой зөрчсөн, байгууллагын нэр хүндийг унагасан, хохирол учруулсан бол холбооны гишүүнчлэлээс хасна.
Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргана.
Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд:
Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр гаргасан.
Холбооны гишүүний тухайн жилийн хураамжийг төлөөгүй.
Холбооны ёс зүйн журманд үл нийцсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон.